Сүүлд шинэчлэгдсэн: 2026-05-08
1. Танилцуулга
MongPass («бид», «манай») нь Солонгост амьдарч буй Монгол хэрэглэгчдэд зориулсан бизнес платформ юм. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
2. Цуглуулдаг мэдээлэл
- Google акаунтын мэдээлэл: нэр, имэйл, профайл зураг (Google OAuth-ээр нэвтрэх үед).
- Дэлгүүр / захиалгын мэдээлэл: та өөрөө оруулсан дэлгүүрийн нэр, хаяг, утас, бараа/үйлчилгээ, захиалгын дэлгэрэнгүй.
- Хэрэглээний өгөгдөл: үзсэн дэлгүүр, хадгалсан дэлгүүр, мэдэгдэл уншсан хугацаа.
3. Мэдээллийн ашиглалт
Бид цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана: үйлчилгээ үзүүлэх (нэвтрэлт, захиалга), дэлгүүрүүдийг танд харуулах, захиалгын төлөв танд мэдэгдэх, аюулгүй байдлыг хангах. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарж тарааж огт өгөхгүй.
4. Мэдээллийн хадгалалт
Хэрэглэгчийн өгөгдлийг Cloudflare D1 (Solonggos / Япон хадгалалт) дээр хадгална. Зургийг Cloudflare R2 дээр хадгална. Нууц түлхүүрүүд ( сесс токен) нь шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
5. Хэрэглэгчийн эрх
Та хүссэн үедээ дараах эрхтэй:
- Өөрийн өгөгдлөө харах, засах
- Акаунтаа устгах хүсэлт гаргах
- Мэдэгдлийг идэвхгүй болгох
Эдгээрийн талаар асуух зүйл байвал манай дэмжлэгийн имэйл рүү ( доорхи холбоо барих хэсэгт) бичнэ үү.
6. Хүүхэд хамгаалал
MongPass нь 13-аас доош насныханд зориулагдаагүй. Бид мэдсээр байж энэ насны хүүхдийн мэдээллийг цуглуулдаггүй.
7. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчлэх боломжтой. Чухал өөрчлөлтийн талаар таныг урьдчилан мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Асуулт, гомдол байвал: tulgamaidar3@gmail.com